Алхимич номын тэмдэглэл

Amarjargal Amanda
2 min readFeb 1, 2021

--

Энэ номын тухай ярихаасаа өмнө хүүхэд залуус, залуус гэлтгүй бүхий л хүмүүс энэ номыг заавал унших ёстой номын тоондоо багтаах хэрэгтэй гэж хэлмээр байна. Алхимич номыг нэг эхлүүлээд дуусгалгүй хаячихсандаа жаахан харамсах шиг. Ямартай ч хоёронтоо эхлүүлсэн миний алхимич 2021 оны эхний сард уншсан нь юутай олзуурхмаар завшаантай хэрэг байв аа. Энэхүү ном нь маш олон орны хэл дээр хэвлэгдсэн бөгөөд хэдэн орны хичнээн мянган хүний мөрөөдөлдөө хүрэх гарц болсныг Балхжав ах бид 2 таашгүй ээ … 181 хэн хуудастай уг ном нь бие багатай ч бэлчээр томтой энгийн үг хэллэгээр ойлгомжтойгоор хүний зүрх сэтгэлд хүрэхүйц бичжээ.

Номын гол агуулга нь мөрөөдөлдөө тууштай бай, амьдралын гол утга учир аз жаргал гэдэг зүйл чинь одоо цагтаа амьдарч, сайхан бүхнийг үзэж харж таашаал авахын зэрэгцээ өөрт оноогдсон тэр хувь заяаны ажлаа марталгүй хийхэд оршиж буй.

Хэрвээ чи ямар нэг зүйлийг хүсвэл хүссэн зүйлээ авталаа хөдөлмөрлөх хэрэгтэй. Битгий бүтэлгүйтэхээс ай зоригтой бай. Ямар нэг юм үнэхээр хүсвэл орчлон тэр чигээрээ чиний хүсэл биелэхэд туслах болно. Гол нь хичээл зүтгэл тэсвэр тэвчээр.

Андалузийн хоньчин залуу ямар их зориг гарган өөрийгөө сонсож өөртөө итгэж өөрт оноогдсон замаараа явж буйг энэхүү номноос харж болно. Замын дунд нь маш олон саад тотгор байсан, тэр мөнгөө алдсан, дээрэмчидтэй таарсан, элсэн цөлийг хөндлөн гулд туулж үхэлтэй ч нүүр тулсан гээд өчнөө олон саад бэрхшээлийг туулсан. Гэсэн ч тэрээр өөрийн мөрөөдлөө орхилгүй зүтгэсээр л байсан. Өөрийгөө сонс, зөн совиндоо итгэх хэрэгтэй.

Эцэст нь энэхүү номноос маш энгийн гоё зүйлсийг суралцлаа ойлголоо. Зүгээр гараад дэлхийг тойрмоор, шинэ бизнесээ зориг гаргаад эхлүүлмээр, би чаднааа гээд зүгээр нэг орилмоор тийм сайхан ном байлаа. Хүн бүхэнд мөрөөдөлдөө хүрэх боломж үргэлж бий. Гол нь битгий шантар, битгий бууж өг, тууштай бай.

--

--

No responses yet